ЯАГААД ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭД ЗОХИОГЧИЙН ЭРХ ХАМААТАЙ ВЭ?,

ЯАГААД ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧДЭД ЗОХИОГЧИЙН ЭРХ ХАМААТАЙ ВЭ?

Барааны тэмдэг, патент, зохиомж зэрэг нь зохиогчийн эрхэд хамаарах бөгөөд оюуны өмчийн хуулийн нэг хэсэг юм. 

Энэ нь өөрсдийн хүчин чармайлтаар өөрийн онцгой эрхтэй бүтээлийг өөр хэн нэгэнд ашиглуулахыг хориглох эсвэл тодорхой хугацаанд бүтээл (эсвэл тэдгээрийн хуулбарыг) ашиглах онцгой эрх бүхий уран бүтээлчдэд хамаарна. Хэн ч өөрийн өмч хөрөнгөө хамгаалахыг хүсдэгтэй адилаар бүтээгчид бүтээлээ, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчид үйл ажиллагаагаа хамгаалахыг хүсдэг. Зохиогчийн эрх нь радио, телевизийн хөтөлбөрийг зохиогчид ба бусад оролцогчдыг бүтээлч, шинийг санаачлагч болгоход түлхэц өгөх эдийн засгийн урамшууллыг хамгаалах зорилготой юм. Иймээс зөвхөн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үндсэн гол үйлчилгээ төдийгүй тэдний хөтөлбөрийн зохиогчийн эрхийг зохих ёсоор хамгаалахгүйгээр тэдний тогтвортой үйл ажиллагаа эрсдэлд орно. 
Эрхийн зөвшөөрлийн зохицуулалт нь аливаа өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчдийн контентыг аль ч платформоор түгээхэд зайлшгүй шаардлагатай өмнөх нөхцөл ба зохиогчийн эрхийн эрх зүйн хүрээний тулгуур баганын нэг юм. Практик талаас нь харвал зохиогчийн эрх нь дэлхийн аль ч өнцөгт олон нийтийн болон хувийн, том эсвэл жижиг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч бүрийн оршин тогтнох эх булаг болдог. Телевизүүдийн үндсэн ажил бол нэвтрүүлэг бүтээж, түүнийг түгээх явдал тул зохиогчийн эрхийн асуудал нь тэдний өдөр тутмын үйл ажиллагаа, урт хугацааны стратеги, корпорацийн бодлогын салшгүй хэсэг юм. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгчийн хамгаалагдсан бүтээл (эрх олгох асуудлыг төсвийн үндсэн асуудал болгох)-д итгэх итгэл болон мөн түүнчлэн өөрийн нэвтрүүлгийн хамгаалалттай холбоотойгоор энэ нь аль аль нь үнэн юм. 
Өргөн нэвтрүүлэг нь инноваци, бүтээлч байдлаас хамаардаг үйлдвэрлэл тул зохиогчийн эрхийн асуудал амин чухал хэсэг бөгөөд энэ нь контент үйлдвэрлэлийг зохион байгуулах, олон нийтэд сурталчлах, түгээхэд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч бүрийн хөрөнгө оруулалт хийх чадавхийг тодорхойлдог. 
Европын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид мэдээ, баримтат кино, цэнгээнт энтертаймэнтболон зохиомж зэрэг өндөр чанартай, олон төрлийн Европ контентэд жил бүр 10 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийдэг. 
Ер нь эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн хувьд оюуны өмчийн эрхийн (IPR)ач холбогдлыг олон тооны судалгаагаар харуулсан байдаг. Дотоод зах зээлийг зохицуулах Ажлын алба (OHIM) болон Европын патентын газар (EPO)-ынсаяхны тайланд “оюуны өмчийн эрх бүхий үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, Европын холбооны ажил эрхлэлтийн дөрөвний нэг, ДНБ-ний бараг 40 хувийг эзэлж байна”гэжээ. 
Тиймээс оюуны өмчийн эрхийг хамгаалах асуудлыг Европын холбооны Үндсэн эрхийн тухай дүрэмд тусгагдсан байдагт гайхах зүйлгүй юм. 
Энэ тал дээр өргөн нэвтрүүлэгчдийн оруулсан хувь нэмрийг дутуу үнэлж болохгүй. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага(WIPO)-ын саяхан хийсэн судалгаагаар бүтээлч үйлдвэрлэлийн салбарт өргөн нэвтрүүлэгчид дэлхий дахинд эдийн засгийн гурав дахь томоохон хувь нэмрээ оруулагч болж байна. Тэд хөгжмийн салбараас бараг гурав дахин, кино үйлдвэрлэлийн салбараас гурав дахин их хувь нэмэр оруулжээ. Өргөн нэвтрүүлэгчдийн үйл ажиллагаа нь аливаа улс орны соёлын хөгжилд өндөр хамааралтай байдгийг үгүйсгэх аргагүй юм. 
Орчин цагийн интернетийн хэрэглээ, шинэ платформ хөгжүүлэлт, шинэ үйлчилгээ бий болж байгаа нь хуучин байсан бизнесийн олон загварыг өөрчлөгдөхөд хүргэж байна. Өргөн нэвтрүүлэгчид дуу, дүрст медиа, платформ, төхөөрөмж нэгдэн нийлж буй энэ хурдтай, хэзээ ч дуусашгүй мэт үйл явцын нэг хэсэг юм. 
Гэсэн хэдий ч дижитал эрин зуунд зохиогчийн эрхийг хамгаалах үндэслэл өөрчлөгдөөгүй бөгөөд илүү зохистой болгохын тулд тодорхой шинэчлэл хийх шаардлагатай байна. 
Онлайн зохиогчийн эрхийн зөрчил нь ялангуяа зохиогчийн эрхийн талаарх олон нийтийн ерөнхий хандлагад төдийгүй зохиогчийн эрхийн зарчимд ноцтойгоор нөлөөлдөг тул урт хугацааны туршид өндөр чанартай контент үйлдвэрлэх, ашиглахад муу үр дагаварт хүргэж болзошгүй юм. Иймээс зохиогчийн эрх нь амжилттай өргөн нэвтрүүлгийн гол цөм байсаар байгаа бөгөөд нийгмийн уялдаа холбоо, соёлын хөгжлийн гол хөдөлгөгч хүчин болохоос гадна үг хэлэх эрх чөлөөг дэмжиж байгаа хэрэг юм.