ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮНДЭС ТОВЧХОНДОО,

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ҮНДЭС ТОВЧХОНДОО

ИХЭНХИ ТОХИОЛДОЛД ТА БҮТЭЭЛ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ЁСТОЙ

Ихэнх бүтээл нь хамгаалагддаг. Зохиогчийн эрхийн тухай хууль нь ерөнхийдөө аливаа төрлийн уран зохиол, хөгжим, урлагийн бүтээл, гэрэл зураг, кино, програм хангамж, мэдээллийн сан, вебсайт, өргөн нэвтрүүлгийг бүхэлд нь хамгаалдаг.
Интернетээс аливаа бүтээлийг ямар нэг зорилгоор чөлөөтэй татаж авах нь тухайн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж болно гэсэн үг биш юм. Учир нь биет хуулбар эзэмших нь үүнийг ямар нэгэн зорилгоор чөлөөтэй ашиглах боломжтой гэсэн үг биш юм.
Ихэнхи дуу, дүрст бүтээл нь олон нийтэд чөлөөтэй ашиглагддаг гэсэн үг биш. Олон зуун жилийн өмнө хэвлэгдсэн зохиолуудаас ялгаатай нь өнөөгийн үзэгчдийн сонирхлыг татсан дуу, дүрст бүтээл хамгаалагдсан байдаг.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАЛТАД ХЯЛБАР БОЛОВЧ БАС БҮРЭН ТӨГС ГЭСЭН ҮГ БИШ ЮМ
Автоматаар хамгаалах: Бүтээл хийгдсэн даруйд л хамгаалалт эхэлдэг. Албан ёсны зохиогчийн эрхээр заавал бүртгүүлэх болон © гэсэн зрхиогчийн эрхийн тэмдэг нэмэх ч шаардлагагүй.
Бүх шинэ санаа биш зөвхөн шинэ санаагаа бүтээлчээр илэрхийлсэн байдал зохиогчийн эрхээр хамгаалагддаг. Жишээ нь номноос санаа эсвэл гол чиг шугамын санааг авах нь зохиогчийн эрхийн зөрчил биш, гэхдээ шударга бус өрсөлдөөн гэх мэт бусад үндэслэлээр хууль бус байж болзошгүй.
Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомж нь онцгой тохиолдолд тусгайлан ашиглахыг зөвшөөрсөн байдаг ба тодорхой нөхцөл байдалд тодорхой хэрэглээг бас зөвшөөрдөг. Үүний жишээ нь эш татах нь боломжтой байдаг.

ЗӨВШӨӨРӨЛ АВАХ НЬ НАРИЙН НЯГТ ЗАХИРГААНЫ ҮЙЛ ЯВЦЫГ ШААРДДАГ
Дуу, дүрст бүтээл нь маш олон хүний бүтээлч оролцоог агуулдаг учраас зөвшөөрөл авах ёстой олон эрх эзэмшигчтэй байдаг ба энэ нь мөн санхүүгийн хувьд нарийн нягт ажиллагааг шаарддаг. Томоохон өргөн нэвтрүүлэгчдийн хувьд эрхийн зөвшөөрөл олгох захиргааны зардал нь жилд хэдэн сая еврод амархан хүрч болно. Энэ нь шинэ контент үүсгэхэд зарцуулагдах мөнгө биш юм.
Хэрэглэхийн өмнө зөвшөөрөл авах ёстой. Иймээс телевиз нь энэ шаардлагыг зохих ёсоор, мэргэжлийн түвшинд нийцүүлэн захиргааны эрхийн удирдлагын тогтолцоотой байх ёстой.

АЛИВАА ҮНДЭСНИЙ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ ҮРГЭЛЖ ШИЙДВЭРЛЭХ ТҮВШИНД БАЙХ БОЛНО
Хэдийгээр олон улсын гэрээ, зохиогчийн эрхийг хэсэгчлэн зохицуулдаг Европын эрх зүйн баримт бичиг байдаг ч энэ нь үндэсний хууль тогтоомжийн гол асуудал хэвээр байна. Европын шүүхийн шийдвэр нь үндсэн зарчмуудыг хэрхэн ойлгох талаар удирдамжаар хангах боловч эцэстээ юу зөвшөөрөгдсөн эсвэл хууль бус зүйлсийн талаарх шийдвэрийг үндэсний хууль, тогтоомжийн дагуу хуулиар зохицуулна.